Thursday, January 26, 2017

Онч мэргэн үгс


-Яг одоо, өнөөдөр аз жаргалтай байхыг сонго.














-Амьдралд хүн зүгээр нэг байр сууриа олох биш тэр байр сууриа бүгдээс түрүүлж олох  -  хэрэгтэй.
                                           

-Өнгөрснийг өөрчлөх ганц арга бол өршөөл юм.











-Хүрэлцээтэй бүхэн аз жаргал авчирдаг бол хэрэгцээнээс илүү гарсан бүхэн зовлон дагуулдаг.


-Эрдэм мэдлэг царс мод лугаа аажуухан, чимээгүй ургадаг. Тэгээд амьдралын туршид оршин  тогтнодог.


-Амьдралын нэг мөчөөс нөгөө мөчид хүргэгч тэвчээр л хамгийн хүчтэй.


-Жаахан зүйлд сэтгэл хангалуун байх нь агуу их баялаг юм.


-Бид хүлээж буй амьдралынхаа төлөө төлөвлөж байсан амьдралаа золиослоход хэзээд бэлэн    байх хэрэгтэй.


-Хүсэж байгаа зүйл нь хэрэгцээнд таарч байгаа байвал амжилт олсон  нь тэр.


-Амьдралынхаа төвд хүн амар амгалан байдлыг зайлшгүй авч үлдэх ёстой.Учир нь тэнд мэдлэг   болон туршлага нэгдэж ухаан болон. хувирдаг юм.


-Ганцаараа байх гэдэг хүн өөрийн үнэ цэнийг баталгаажуулж буй үйл явдал юм. Учир нь      зөвхөн ганцаараа байх үед бид өөрсдийн жинхэнэ дуу хоолойг сонсож мэдэрдэг. 


-Өдөр бүхэн өөрийн гэсэн бэлэгтэй ирдэг.


-Зан авир, биеэ авч явах байдал, хэв загвар, ер нь бүх зүйлд энгийн байдал хамгийн төгс чанар    юм.


-Дуусгаагүй ажил үлдэх ч бай хамаагүй, хүн бүр тайван сууж навчис унахыг харах цаг гаргах  хэрэгтэй.


-Анир чимээгүй болохын хирээр чи илүү ихийг сонсоно.


-Жинхэнэ гоо сайхан зөвхөн дотоод сэтгэлээс эхтэй...


-Тайван хүмүүс л их амжилтанд хүрдэг.


-Амьдрал чамайг арчаагүй байдалд оруулах гэсэндээ бус өөрийгөө таньж мэдээсэй гэсэндээ  сорьдог.


-Өөрийн давчуу ертөнцийнхөө харанхуй нүхийг ардаа орхиж зах хязгааргүй уудам тэнгэрийг  ширт.


-Саруул ухаан бүр дотроо өөрийн гэсэн эелдэг зарчимтай.


-Орчлон ертөнц гэдэг мөнхөд эргэлдэх хүрд юм. Дээр байгаа нь доош уруудан бууж, дошор  байсан нь дээш өгсөн гардаг жамтай.


-Бидний дотоод ертөнцтэй харьцуулахад ард хоцорсон болон өмнө хүлээж байгаа бүхэн  өчүүхэн зүйлс юм.


-Инээж баясах цаг гарга. Инээд бол сэтгэлийн хөгжим.


                                                                                                                                             by: Дуука


Wednesday, January 25, 2017

25/Jan/2017

Сайн байцгаана уу? эрхэм хүндэт уншигчид аа. Энэхүү блогоо би өөрийн өдөр тутамд тохиолдсон сонин содон сонирхолтой зүйлс болон шинээр мэдэж авсан зүйлийнхээ тайлаар нийтлэхээр зорьж нээж байна, та бүхэн надтай хамт  байгаарай :*