-Амьдралд хүн зүгээр нэг байр сууриа олох биш тэр байр сууриа бүгдээс түрүүлж олох - хэрэгтэй.

-Өнгөрснийг өөрчлөх ганц арга бол өршөөл юм.
-Хүрэлцээтэй бүхэн аз жаргал авчирдаг бол хэрэгцээнээс илүү гарсан бүхэн зовлон дагуулдаг.
-Эрдэм мэдлэг царс мод лугаа аажуухан, чимээгүй ургадаг. Тэгээд амьдралын туршид оршин тогтнодог.
-Амьдралын нэг мөчөөс нөгөө мөчид хүргэгч тэвчээр л хамгийн хүчтэй.
-Жаахан зүйлд сэтгэл хангалуун байх нь агуу их баялаг юм.
-Бид хүлээж буй амьдралынхаа төлөө төлөвлөж байсан амьдралаа золиослоход хэзээд бэлэн байх хэрэгтэй.
-Хүсэж байгаа зүйл нь хэрэгцээнд таарч байгаа байвал амжилт олсон нь тэр.
-Амьдралынхаа төвд хүн амар амгалан байдлыг зайлшгүй авч үлдэх ёстой.Учир нь тэнд мэдлэг болон туршлага нэгдэж ухаан болон. хувирдаг юм.
-Ганцаараа байх гэдэг хүн өөрийн үнэ цэнийг баталгаажуулж буй үйл явдал юм. Учир нь зөвхөн ганцаараа байх үед бид өөрсдийн жинхэнэ дуу хоолойг сонсож мэдэрдэг.
-Өдөр бүхэн өөрийн гэсэн бэлэгтэй ирдэг.
-Зан авир, биеэ авч явах байдал, хэв загвар, ер нь бүх зүйлд энгийн байдал хамгийн төгс чанар юм.
-Дуусгаагүй ажил үлдэх ч бай хамаагүй, хүн бүр тайван сууж навчис унахыг харах цаг гаргах хэрэгтэй.
-Анир чимээгүй болохын хирээр чи илүү ихийг сонсоно.
-Жинхэнэ гоо сайхан зөвхөн дотоод сэтгэлээс эхтэй...
-Тайван хүмүүс л их амжилтанд хүрдэг.
-Амьдрал чамайг арчаагүй байдалд оруулах гэсэндээ бус өөрийгөө таньж мэдээсэй гэсэндээ сорьдог.
-Өөрийн давчуу ертөнцийнхөө харанхуй нүхийг ардаа орхиж зах хязгааргүй уудам тэнгэрийг ширт.
-Саруул ухаан бүр дотроо өөрийн гэсэн эелдэг зарчимтай.
-Орчлон ертөнц гэдэг мөнхөд эргэлдэх хүрд юм. Дээр байгаа нь доош уруудан бууж, дошор байсан нь дээш өгсөн гардаг жамтай.
-Бидний дотоод ертөнцтэй харьцуулахад ард хоцорсон болон өмнө хүлээж байгаа бүхэн өчүүхэн зүйлс юм.
-Инээж баясах цаг гарга. Инээд бол сэтгэлийн хөгжим.
by: Дуука
No comments:
Post a Comment